Аймгийн Эрүүл мэндийн газраас "Ерөөл билэгдсэн 90 жил"-ийн ойн арга хэмжээний хүрээнд "ЗӨВ СУВИЛАХУЙ" уриан дор зохион байгуулагдсан сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд ажил, мэргэжлийн уралдаан 2018 оны 06-р сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Энэхүү ажил мэргэжлийн уралдаанд сум, өрхийн  Эрүүл мэндийн төвийн болон БОЭТөвийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд оролцож мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаараа хошуучлан БОЭТөвийн Яаралтай тусламжийн албаны сувилагч Ц.Өсөхбаяр ахлагчтай баг “ТЭРГҮҮН”, Хүүхдийн клиникийн сувилагч Ч.Болортуяа ахлагчтай  баг “ДЭД” байруудыг эзлэв.

Ажил мэргэжлийн уралдаанд амжилттай оролцсон сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэдээ БОЭТөвийн Удирдлагын зөвлөлийн хамт олноос баяр хүргэж, талархал илэрхийлье

БОЭТӨВИЙН ЗАХИРГАА