БОЭТөвд 2019 онд ажилд шинээр орсон, үндсэн мэргэшил эзэмшсэн эмч нартай төвийн удирдлагууд, зөвлөх эмч нар, тасгийн эрхлэгч нарын мэдлэг, чадварыг залгамжлуулан уламжлуулах зорилгоор уулзалт ярилцлага зохион байгууллаа. 
Ярилцлагад Монгол улсын Клиникийн профессор, анагаах ухааны магистр,  тэргүүлэх зэргийн мэс заслын зөвлөх эмч  С.Энхбаярыг урьж оролцуулан, анх ажилд орсон түүх, анхны сэтгэгдэлийг хуваалцаж, хэрхэн сайн эмч болох талаар шинэ эмч нарт зөвлөгөө өгч, туршлагаа хуваалцан ярилцлага өрнүүллээ.
Уулзалт  ярилцлагын  дараа шинэ эмч нарт хүн байхын учир, зөв хандлага зэрэг  сургамжит ном дурсгал болгон өгөв.