2018 оны 03-р сарын 13-ны өдрийн байдлаар БОЭТөвийн Цахим  бүртгэлээр 710,  Шинжилгээний бүртгэлийн хэсгээр 300, өдөрт нийт:1010 үйлчлүүлэгчид хандаж амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн  дугаар, шинжилгээний код авсан байна.

БОЭТөвийн “А” блокын хэсэгт урсгал засвар орсонтой холбоотой Ахмад настан, Гэмтэл, Зүрх судас, Мэдрэл, Нүд, Хүүхэд, Хүүхэд, насанд хүрэгчдийн шүд, Хоол боловсруулах замын эмгэг, Чих хамар хоолой, Мэс засал, Эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх кабинетууд 1 хоногийн буюу 3-7 хүний хүлээгдэлтэй ачаалалтай ажиллаж байна. Хүүхдийн эмчийн үзлэгийн кабинет өдөртөө 49-50 хүүхэд хүлээн авч үзлэг хийж байгаа нь хамгийн их ачаалалтай ажиллаж байна.  

Иргэд үйлчлүүлэгчдийн анхааралд:

Амбулаторийн үзлэгийн кабинетуудын засвар үйлчилгээний ажил 2018 оны 03-р сарын 17-ны дотор дуусч, амбулаторийн тусламж үйлчилгээ хэвийн горимоор ажиллах тул  үйлчлүүлэгч та бүхэн хүлээцтэй, соёлтой үйлчлүүлнэ үү.

 

БОЭТӨВИЙН ЗАХИРГАА