• БОЭТөвийн Удирдлагын зөвлөл, ҮЭХороо, Санхүүгийн албадууд 2016 оны үйл ажиллагааны  тайлангийн хурлаа 2017 оны 04-р сарын 06-ны өдөр зохион байгууллаа.
    Хуралд Аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн Дарга Б.Мөнхжаргал, Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Наранцэцэг, Арвайхээр сумын Засаг  дарга О.Пүрэвдорж,  ЭМГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Н.Оюунтуяа, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Ю.Ичинноров нар урилгаар оролцов.
    Тайлангын хурлын үеэр 19 тасаг албадууд үйл ажиллагааны  тайлангаа эрүүл мэндийн үзүүлэлт, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, эмчилгээ оношилгоонд нэвтүүлсэн шинэ технологи зэргийг  ханын постер хэлбэрээр хамт олондоо танилцууллаа.