БОЭТөвийн 2017 оны үйл ажиллагааны тайлангийн хурал 2018 оны 03-р сарын 01-ны өдөр Аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулагдав.

 Тайлангийн хурлаар:

  • БОЭТөвийн 2017 үйл ажиллагааны тайланг захирал Э.Хүдэрчулуун
  • Санхүүгийн нэгдсэн тайланг ерөнхий санхүүч Г.Ганчөдөр
  • Үйлдвэрчний эвлэлийн хорооны тайланг дарга Д.Наранчимэг нар хэлэлцүүлэв.

Хуралд  урилгаар  Аймгийн засаг дарга Г. Ганболд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Р. Наранцэцэг, Арвайхээр сумын ИТХурлын дарга Д. Амартүвшин, ЭМГазрын мэргэжилтэн Н. Төгс-Очир  нар оролцож, БОЭТөвийн үйл ажиллагаа, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн нийгмийн асуудал болон эмчилгээ үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудлуудын талаар харилцан ярилцаж, зарим нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг орон нутгийн санхүүжилтээр нийлүүлэхээр  шийдвэрлэлээ. Хурлын үеэр БОЭТөвийн клиник, албадууд ханын постер тайланг дэлгэн харуулж, 2017 оны ажлын үзүүлэлтээрээ хамт олноо тэргүүлсэн Сүрьеэ, Мэдрэл-Уламжлалтын тасаг, Нэгдсэн лабораторийн албадыг шагнаж урамшуулалаа.