• Дэлхийн хепатитийн өдрийг 7 сарын 26-ны 10:30 цагт БОЭТ-ийн урд талбайд зохион байгуулахаар болсон тул иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

    БОЭТ, Нийгмийн даатгалын хэлтэс, Арвайхээр сумын өрхийн ЭМТ, эмийн сангуудтай хамтран “Хепатитийг устгах ажилд хувь нэмэр оруулъя” уриан дор өдөрлөг зохион байгуулна.

    Өдөрлөгөөр:

    1. Иргэдэд В.С вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг хийх, гарын авлага тараах, зөвлөгөө өгөх
    2. Иргэдэд В.С вирусийн эмчилгээ, оношилгооны талаарх мэдээлэл өгч, түүний ач холбогдлыг сурталчлан таниулах
    3. 15-аас дээш насны иргэдийг хепатитийн В.С вирусийн халдвар илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах
    4. Иргэдийг ЭМД-д хамруулах ажлыг зохион байгуулах
    5. Эмийн зохистой хэрэглээ, хепатитийн эмийн талаарх мэдээлэл хийх
    5. Орон нутгийн хэвлэл мэдээллийн сувгуудаар В.С вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх видео бичлэг, инфографикийг тогтмол түгээх зэрэг ажлуудыг зохион байгуулна.