• БОЭТөвд ажиллаж байгаад гавъяаны амралтандаа гарсан үе үеийн эмч мэргэжилтнүүд "Ахмад эмч нарын холбоо"-г байгуулан 3 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд холбооны гишүүдийн зүгээс "Олон улсын сувилагч нарын баяр"-ын өдөрийг тохиолдуулан БОЭТөвд 200 маск хандивласныг тус төвийн Сэтгэц наркологийн тасгийн хамт олон уламжлан гардуулж өглөө. Тус холбоонд Авиасүрэн, Долгорням, Оюунгэрэл, Оюун, Амаржаргал, Даваадулам, Наранцэцэг, Пүрэвсүрэн, Лхагва, бага эмч Содном, Гандулам, Норовжанцан, Цэрэнбат, Төмөртогоо, Донгон нарын ахмадууд багтдаг байна.
    Сэтгэлийн гар сунгаж, хандив өгсөн нийт ахмадууддаа амьдралд нь эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.