​ДЭМБайгууллагаас 2020 оныг "Сувилагч, Эх баригчийн жил" болгон зарласантай холбогдуулан сувилахуйн хамтын ажиллагааны хүрээнд Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн албаны хамт олон БОЭТөвийн Сувилахуйн алба болон тасаг албадуудаас туршлага судаллаа. Тус үйл ажиллагааны хүрээнд: Сувилахуйн албаны үйл ажиллагаа, цахим сувилгааны түүх, сувилахуйн ижил мэргэжилтний үзлэг, ажлын байрны дотоод сургалт, сувилахуйн алдааны сан бүртгэх, мэдээллэх чиглэлүүдээр туршлага судаллаа.