2019 оны 09-р сарын 27-нд Дотор - арьсны клиник нь Зохистой хооллолт-Эрүүл мэнд өдөрлөгийг дараах 2 чиглэлээр зохион байгууллаа. 1. Их эмч Доржхорлоо, Сувданцэцэг, Энхзул нар үйлчлүүлэгчдэд эрүүл хоооллолтын талаар мэдээлэл хүргэлээ. Нийт 22 үйлчлүүлэгчид хоол шим тэжээлийн зөвлөгөө өгч, өдөрлөгт зориулан гарын авлага боловсруулан, тараасан. 2. Эрүүл хоолны амталгаат үзэсгэлэн: Эмнэлгийн эмч, ажилчид, хэвтэн эмчлүүлэгсдэд зориулан чихрийн шижин, цусны даралт ихсэлт, элэг, бөөрний эмгэгийн үеийн эмчилгээний хоолны үзэсгэлэн гаргалаа. Чанарын албанаас уг өдөрлөгт оролцож, Зохистой хооллолт-Эрүүл мэнд өдөрлөгийн хоолны үзэсгэлэнд тавигдсан хоолны жор, хийх аргын талаар гарын авлагыг бэлтгэн иргэд болон эмнэлгийн тасгуудад хүргэхийг санал болголоо.