• МАРКЕТИНГ, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЖИЛТНЫ ТҮР АЖЛЫН БАЙР

    Дээрх ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага

    Их дээд боловсролын бакалавр зэрэгтэй, Маркетингийн менежер, компьютерийн програмист мэргэжилтэй байх, харилцааны өндөр ур чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай, багаар хамтран ажиллах, ачаалал даах чадвартай байх, оффисийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, бичиг баримт боловсруулах мэдлэг чадвартай, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах

     

    Сонирхсон иргэд дараах материалыг бүрдүүлэн БОЭТөвийн хүний нөөцийн албанд 2019 оны 04 дугаар сарын 06-ны өдрийн 15.00 цагт багтаан ирүүлнэ үү. Үүнд:

    • Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /I маягт/
    • Төгссөн сургуулийн диплом, үнэмлэх, гэрчилгээний хуулбар
    • Иргэний үнэмлэхний хуулбар
    • Сонгон шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл
    • Урьд нь ажиллаж байсан бол ажиллаж байсан газрын ажил байдлын тодорхойлолт, ажлаас чөлөөлөгдсөн тушаалын хуулбар, НДДэвтэр

     

    Лавлах утас: Хүний нөөцийн алба 89230088,  88054282

    2019-03-22