БОЭТөвд нүдний эмч нар 2019 оны 03-р сарын 15-16-ны өдрүүдэд Гэрэл нүдний эмнэлгийн эмч нартай хамтран 112 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ үнэ төлбөргүй хийж нүдний даралт ихсэх өвчний 12  тохиолдлыг шинээр илрүүлэн оношилж хараа алдахаас эрт сэргийлэх арга хэмжээг авч, нүдний даралттай 6 үйлчлүүлэгчдэд мэс засал эмчилгээг амжилттай хийлээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд Монгол улсын нүдний тэргүүлэх зэргийн их эмч, клиникийн профессор Ц.Мөнхтуяа Хараа алдах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар 40 гаруй иргэдэд эмчийн зөвөлгөө өгч, мэдээлэл, сургалт зохион байгууллаа.