• Аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, БОЭТөв,  Өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран 2017- оны 04-р сарын 28-ны өдрийн 11.00-16.00 цагийн хооронд Аюуш баатрын талбайд “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ” өдөрлөг зохион байгууллаа. 
    Энэхүү арга хэмжээний үеэр БОЭТөвийн дотрын тасгийн эмч  Э.Мөнхцэцэг 62 иргэдэд үзлэг хийж, Дотоод шүүрлийн кабинетийн сувилагч З.Нацагхорол, Т.Дамбадаржаа нар  иргэдийн биеийн жин, өндрийг хэмжиж, эрсдэл өндөртэй 25 иргэний захын судсан дахь сахарын хэмжээг тодорхойлж, хоол эмчилгээний зөвлөгөө өгөв.
    Мөн Эрүүл мэндийн даатгалын эмч Ц.Цэцэгээ, даатгалын ажилтан О.Батболд, Хавдар судлалын кабинетийн дүн бүртгэгч сувилагч Л.Адъяацэрэн, НЭМАжилтан Г.Түвшинбаяр  нар иргэдэд мэдээлэл, сургалт сурталчилгаа хийж  15 нэр төрлийн 350  гаруй  гарын авлага зөвлөмж тараалаа. 
    БОЭТөвийн ГХССудалгааны алба