Олон улсын сувилагчийн өдрийг угтаж БОЭТөвийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд “СУВИЛГААНЫ ТҮҮХ ХӨТЛӨЛТИЙГ ХЭН САЙН БИЧИХ ВЭ?” сэдэвт ажил мэргэжлийн уралдаан болон сувилагчдын эрхийг хамгаалах талаар хэлэлцүүлгийг Аймгийн Засаг Даргын дэргэдэх Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн хурлын зааланд 2018 оны 05-р сарын 04-ний өдөр зохион байгуулагдлаа.

Ажил мэргэжлийн уралдаанд 14 багийн 160 гаруй  сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд оролцсноос:

  • Д.Байгальмаа ахлагчтай 4-р баг: I байр
  • Б.Тунсагбямба ахлагчтай 12-р баг: II байр
  • Н.Нинжбат ахлагчтай 8-р баг: III байруудыг эзэлж, тусгай байрыг 2 баг тус

тус эзэлж, хамт олноо  тэргүүллээ.