ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТҮҮХЭН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 1928 оны 10-р сард ЗХУ-аас уригдан ирсэн их эмч Александр Гуляеваар ахлуулан  “Эмнэлгийн газар” хэмээх нэртэйгээр анх 5 ортойгоор  байгуулагдаж, сувилагч Ж.Эр-Орги, А.Гуляевын гэргий Гуляева, асрагч Түмэндорж, хэлмэрч Гончиг нар ажиллаж эхэлжээ.

Нэгдсэн эмнэлгийг 1930-1945 онуудад өргөтгөн 30 ортой Дотор, Халдварт, Төрөх, Хүүхдийн  тасаг, 1957-1990 онуудад 120-220 ор бүхий Мэс засал, Сүрьеэ, Арьс-өнгөний тасгуудыг тус тус шинээр байгуулагдан өргөжиж төрөлжсан нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг аймгийн хэмжээний хүн амд үзүүлэх хүчин чадалтай болон хөгжиж ирсэн түүхтэй.

Улмаар аймгийн Нэгдсэн эмнэлгийг Монгол улсын Засгийн газрын 2001 оны 09 сарын 05-ны 194-р тогтоолоор БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ болгон өргөтгөгдөж, Өвөрхангай  аймгийн 113774 мянган хүн  амаас гадна Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай аймгийн 130 гаруй мянга, нийт 243,8 мянган иргэдэд 3 дахь шатлалын  нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжөөр хангагдан (компьютер томографи, маммографи, дижитал рентген, 4D ЭХО, 3D ЭХО, дуран, Зүрхний ЭХО, ургийн зүрхний хяналтын нэгдсэн монитор, Нярайн түнхий ЭХО), 24 цагийн интернет орчин бүхий, алсын зайн оношлогооны телемедициний иж бүрэн тоног төхөөрөмжтэй зэрэг орчин үеийн оношилгоо эмчилгээний төв, сургалтын бааз болон хөгжиж байна.

БОЭТөвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл:

1. Оношлох

2. Эмчлэх

3.Сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил

Одоо тус БОЭТөв нь эмнэлгийн 301 ортой, Амбулаторийн эмчийн үзлэгийн 40 кабинет, хэвтүүлэн эмчлэх 4 клиник, 11 тасаг, 7 алба (Удирдлага-Хүний нөөцийн алба, Гадаад харилцаа, сургалт судалгааны алба, Чанарын алба, Аж ахуйн алба, Эдийн засаг- хангамжийн алба,  Мэдээлэл технологийн алба, Сувилахуйн алба)-тайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Хүний нөөцийн хангалт, хөгжил:

БОЭТөв нь Эмч мэргэжилтнүүд 94 буюу 26.0%, Сувилагч, тусгай мэргэжилтнүүд 177 буюу 49.0%, бусад ажилчид 90 буюу 24.5%-ийг эзэлж, нийт 361 эмч ажиллагсадтай.

Мэргэжлийн зэрэг хамгаалсан байдал:

Мэргэжил

Ахлах

Тэргүүлэх

Дүн

Хувь

1

Эмч

25

13

38

40.4%

2

Сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн

60

12

72

44.4%

3

Бусад

-

2

2

2,2%


БҮГД

85

27

112

31.0%

Төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн байдал:

Мэргэжил

Төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн эмч, мэргэжилтний тоо

Хувь

1

Эмч

87

92,5

2

Сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн

128

72.3


БҮГД /271/

215

79.3%


АУхааны магистр 8, Клиникийн профессор 7 тус тус  ажиллаж байна.

БОЭТөв нь 137.790.634.658 мянган төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 1288 (давхардсан тоогоор) нэр төрлийн 5.099.782,667 мянган төгрөгний эмчилгээ, оношилгооны нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан.

Жилд дундажаар стационарт 11400 гаруй үйлчүүлэгч хэвтэн эмчлүүлж, амбулаторийн эмчийн үзлэг шинжилгээнд 81500 гаруй үйлчүүлэгч хамрагдсан үзүүлэлтэй байна. 

           

Гадаад харилцаа:

1995 оноос Францын  Санте-Сюд

1998 оноос Францын Аллер мужийн АРАU нийгэмлэг

1999 оноос Польшийн Каритас –интернейшил байгууллага

2000 оноос “Дэлхийн зөн”  Олон улсын байгууллага,

2004 оноос Соунсоны гэр бүлийн сан

2004 оноос Австралийн адвентистуудын холбоо

2005 оноос Швейцарийн мэс засалчдын холбоо

2008 оноос Италийн WOPSEC байгуулага

2008 оноос ӨМӨЗО-ны Хөх хотын Хараат эмнэлэг

2007 оноос Италийн Теревизо, Бергамон  муж

2014 оноос ОХУлсын Эрхүүгийн АУИСургууль

2015 оноос Японы Жайка ОУБайгуулага

2016 оноос БНСУлсын Хюндай эмнэлэг

2016 оноос АНУ-ын  зүрхний эмч нарын нийгэмлэг

2016 оноос Австралийн эмч нарын нийгэмлэг


Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч буюу БОЭТөвийн захирлууд

  1. М.Цэдэнбямба 1956-1962 он /Эрүүл мэндийн хэлтэстэй хамт /
  2. Ц.Дамдинсүрэн 1963-1964 он
  3. Лүндэгдаваа 1965-1966 он
  4. Цэенойдов 1967-1971 он
  5. Д.Мөнхтогтох 1972-1974 он
  6. Ц.Түмэнөлзий 1974-1976 он
  7. Ш.Гочоо 1976-1979 он
  8. Л.Санжаа 1979-1981 он
  9. Д.Цэдэн-иш 1981-1982 он
  10. Р.Дуламсүрэн 1982-2009 он
  11. А.Эрдэнэтунгалаг 2009-2014 он
  12. Ц.Анхтуяа 2014-2015 он
  13. Э.Хүдэрчулуун 2016 оны 11-р сараас

 

Эмчилгээ эрхэлсэн  дэд захирлууд:

1. Д.Цэндаюуш 1972-1981 он
2. Р.Дуламсүрэн 1981-1982 он
3. Н.Долгорсүрэн  1982-1984 он
4. Д.Нямдаш         1985-1991 он
5. Ц.Төмөрбаатар 1991-1992 он
6. Ж.Батжаргал 1993-1994 он
7. Д.Буниамаа 1995-онд
8. Д.Норовжанцан 1996-1998 он
9. Ж.Төмөртогоо   1999-2002 он
10. З.Цэрэнбат 2003 онд
11. С.Энхбаяр 2004-2009 он
12. Б.Хоролсүрэн    2009-2014 он
13. Д.Энх-Амгалан  2014-2017 он 1 сар
14. Д. Мөнхнасан   2017 оны 1- сараас


 

Боэтөвийн  удирдлагын зөвлөл.

1.         Захирал Э.Хүдэрчулуун

2.         Эмчилгээ  эрхэлсэн дэд захирал  Д.Мөнхнасан

3.         Стратеги төлөвлөлт хариуцсан дэд захирал Г.Дашжанцан

4.         Гадаад харилцаа, сургалт судалгааны албаны дарга Л.Алтантөгс

5.         Хүний нөөуинй ахлбаны дарга Ц.Анхтуяа

6.         Чанарын албаны дарга Д.Болормаа

7.         Ерөнхий  санхүүч Г.Ганчөдөр

8.         Сувилахуйн албаны дарга Ц.Төмөрцоож

9.         Поликлиниткийн эрхлэгч М.Цэгмид


Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хаяг:

Монгол улс. Өвөрхангай аймаг. Арвайхээр сумын 8-р баг, Намнансүрэнгийн гудамж 

Утас:   Захирал-70322203, Захирлын туслах-70323774

            Эмчилгээ эрхэлсэн дэд захирал-70323292

            Чанарын албаны дарга -70323771