• -Нефть боловсруулах үйлдвэр байгуулах асуудал манай улсын стратегийн гол зорилтын нэг мөн. Бид нефтийн бүтээгдэхүүнээрээ 100 хувь гадаад улсаас хамааралтай байгаа шүү дээ. Монгол Улс өөрөө тодорхой хэмжээний нефтийн түүхий эдийн нөөцтэй. Хэрэглээгээ хангачих хэмжээний түүхий эдийн орд газрыг илрүүлчихсэн байгаа. Тиймээс хэрэглээгээ хангачих хэмжээний үйлдвэр байгуулах нь тулгамдсан амин чухал зорилт гэж бий хувьдаа бодож байна.

    -Та УИХ-ын гишүүнээр олон удаа сонгогдсон, бас сангийн сайд байсан хүний хувьд үр ашгийг хэр байх бол гэж харж байгаа вэ?

    -Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг бид сүүлийн 20 жил ярьж байгаа ч өнөөдөр ажил хэрэг болчихсон нэг ч зүйл алга. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудалд хугацаа нэлээд алдаж байна. Үйлдвэр байгуулах ажлыг аль болох түргэн шийдэх нь Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолыг баталгаажуулахад шийдвэрлэх ач холбогдолтой асуудал байгаа юм.