Азийн хөгжлийн банк, Монгол улсын Засгийн газрын хооронд байгуулсан “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд Цус судлалын үндэсний төвийн зөвлөх мэргэжилтнүүд Завханы Тосон-цэнгэл сум, Төв, Архангай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь аймгуудын 50 эмч мэргэжилтнүүдэд  “Цус цусан бүтээгдэхүүний  эмнэлзүйн зохистой хэрэглээ, аюулгүй цус сэлбэлт” сэдэвт 3 өдрийн сургалтыг 2018 оны 05-р сарын 07-09-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд зохион байгуулав.

Хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч нарыг чадваржуулах, цус цусан бүтээгдэхүүний хэрэглээний чанар, аюулгүй байдлыг төлөвшүүлэх, бүсийн сургагч багш бэлтгэсэн үр дүнтэй сургалт байлаа.