Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх дэлхий нийтийн өдөр тохиож байна. Анх 1882 оны 3 дугаар сарын 24-ний өдөр доктор Роберт Коч сүрьеэгийн вирусыг анх илрүүлсэн байдаг. Үүнээс хойш зуун жилийн дараа буюу 1982 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарласан түүхтэй. "Сүрьеэтэй тэмцэх дэхлийн өдөр"-ийн хүрээнд Сүрьеэгийн тасгийн эмч сувилагч нар, НЭМАжилтан БОЭТөвийн хүлээн авах, амбулатори, цахим, шинжилгээ бүртгэлээр үйлчлүүлж буй иргэдэд “Сүрьеэ өвчний тухай” сургалт хийж, зөвлөгөө өгөн гарын авлага тараалаа.