Actions Mongolie Төрийн бус байгууллагын урилгаар Франц улсын нүдний эмч, доктор Чантел Новель 2018 оны 05-р сарын 07-08-ны өдрүүдэд БОЭТөвийн нүдний кабинетын үйл ажиллагаатай танилцаж, нүдний эмч Б.Чанцалдуламтай хамтран 30 үйлчлүүлэгчдэд үзлэг оношилгоо хийж, зөвөлгөө өгч ажиллалаа.

Мөн БОЭТөвийн нүдний кабинетад автокераторефрактометр, гурван тольт нүдний өнцөг, уг, торлог, шилэнцэрийн нүдний линз зэрэг 400 еврогийн өртөг бүхий нүдний нэн  шаардлагатай багаж тоног төхөөрөмж хандивлав. Уг нүдний тоног төхөөрөмж нь зайлсхийж болох сохорлоос урьдчилан сэргийлэх оношилгооны чухал ач холбогдолтой юм.

Actions Mongolie ТББ болон Францын нүдний эмч нарын нийгэмлэг нь Аймгийн Засаг дарга, БОЭТөвийн захирал нар хамтран ажиллах 3 жилийн гэрээ байгуулан гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо.