Өвөрхангай аймгийн засаг даргын орлогч О.Батжаргалаар ахлуулсан аймгийн онцгой байдлын комиссын гишүүд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаж Шинэ коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед яаралтай авах арга хэмжээ болон яаралтай тусламжийн тасаг, халдвартын тасгийн тусгаарлах өрөөнүүдийн бэлэн байдал, нэн шаардлагатай эм, хэрэгслийн нөөцтэй танилцаж холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг даалгавар өглөө.