"Халдварын сэргийлэлт хяналтанд бидний оролцоо" сэдэвт 1 сарын аяны хүрээнд нийт тасаг, албадуудын эмч мэргэжилтнүүдийн дунд АХА тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд нийт 89 эмч, мэргэжилтнүүд оролцож, нэгдүгээр байрт Мэдрэл-Уламжлалтын тасгийн их эмч Н.Сэрчмаа, хоёрдугаар байрт Эрчимт эмчилгээ, хагалгааны нэгдсэн тасгийн сувилагч Б.Сарангэрэл, гуравдугаар байрт Чих хамар хоолой, эрүү нүүр, нүдний тасгийн их эмч С.Даваасүрэн нар манлайлан оролцлоо. АХА тэмцээнд идэвхитэй оролцож, хамт олноо тэргүүлсэн нийт эмч мэргэжилтнүүддээ баяр хүргэе. АХА тэмцээнд оюун ухаан, авхаалж самбаагаа дайчлан оролцсон нийт эмч, эмнэлгийн мэргэжилтннүүдэд цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе.