Жил бүрийн 10-р дугаар сард Дэлхийн харвалтаас сэргийлэх дэлхий өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийн хүрээнд БОЭТөвийн Мэдрэл уламжлалын тасаг, Сургалтын алба хамтран Тархины харвалтаас сэргийлцгээе уриан дор БОЭТөвөөр үйлчлүүлж буй иргэдэд Харвалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулан, 50 иргэдийн  артерийн даралт , биеийн жингийн индекс тодорхойлон сурталчилгааны материал тараан зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.