Дэлхийн  Харшлын байгууллагаас 2011 оноос эхлэн “Харшилтай тэмцэх дэлхийн долоо хоног”-ийг санаачилж, дэлхий даяар энэ чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран уг арга хэмжээг хийдэг болжээ. Харшлын өвчлөл жил бүр өсөн нэмэгдэхэд агаарын бохирдол, төрөл бүрийн халдвар өвчнүүдийн өвчлөл, амьдралын хэв маяг, хооллолт зэрэг орчны хүчин зүйлүүд ихээхэн нөлөөтэй аж. Тус долоо хоногийн хүрээнд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, харшлаар өвдөхөөс урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох чиглэлээр БОЭТөвийн арьс, харшлын эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд иргэдэд зөвлөгөө өгч, сургалт хийн, харшил өвчнөөс хэрхэн сэргийлэх мэдээлэл өглөө.