"Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн Хүүхдийн клиникээс  "УУШГИНЫ ХАТГАЛГАА ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ" өдөрлөг зохион байгуулан, хүүхдийн амбулаториор үйлчлүүлэгсдэд томуу, томуу төст өвчин, уушгины хатгалгаа өвчний талаар зөвлөгөө, мэдээлэл өгч гарын авлага тарааж, халуун чацарганаар үйлчиллээ. Мөн хүүхдийн тасагт хоолны өдөрлөг зохион байгуулж хүүхдүүд , эцэг эхчүүдэд хооллолтын талаар зөвлөгөө өгч , сургалт зохион байгууллаа.