• Олон улсын  гэр бүлийн өдрийг тохиолдуулан  “Аз жаргалтай гэр бүл” аяны хүрээнд сувилагч, эмнэлгийн мэргжилтнүүд, ажиллагсдад Монголын үг урлаачдын нийгэмлэгийн хүмүүнлэгийн лектор Г.БАНДИЦЭРЭН /Chila/ Гэр бүлийн үнэ цэнэ сургалт зохион байгууллаа. Сургалтанд  100 мэргэжилтэн, ажиллагсад оролцлоо.   Тус сургалтаар хүн байхын учир, эхнэр нөхөр, үр хүүхэд, аав ээжээ ачлах, өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, өөртөө болон бусдад урам хайрлаж талархаж чаддаг байх,  утас цэнэггүй бол ажилдаггүй шиг толгой чинь амрахгүй бол ажиллахгүй, тархи амарч байж л асуудалд гарц олддог зэрэг сонирхолтой сэдвээр лекц толилууллаа.