Сайн байцгаана уу.

            Манай байгууллагын цахим хуудсанд зочилж буй та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэж, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

            Мэдээллийн хэмээн нэрлэгдсэн 21-р зуунд эрүүл мэндийн салбарт мэдээлэл технологийн дэвшил хурдацтай нэвтэрч байгаа билээ. Бид бүхэн үйлчлүүлэгчиддээ орон зай, цаг хугацаанаас үл хамааран байгууллагынхаа үйл ажиллагааны ил тод байдал, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний энгийн аргуудын талаархи зөвөлгөө, мэдээллийг тогтмол түгээх, нөгөө талаас та бүхний санал, хүсэлтийг нээлттэй хүлээн авч, хамтран ажиллаж, хурдан шуурхай шийдвэрлэх зорилгоор энэхүү цахим хуудсыг хөтлөн ажиллуулж байна. Манай Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төвийн хамт олон цахим хуудасныхаа харилцагч та бүхэнтэй үргэлж хамт байх болно.

Олны хүч оломгүй далай, Хамтын хүч бидний амжилт.

ТА БҮХНИЙГ ХҮНДЭТГЭСЭН:

БҮСИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ

ЭНХБААТАРЫН ХҮДЭРЧУЛУУН