БОЭТөвд 2018 оны 03-р сарын 19-ний өдөр “ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖЬЕ” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа.

 Нээлтэй хаалганы өдөрлөг нь:

  • Эрэгтэйчүүдэд эрүүл мэндийн мэдээлэл хийх
  • Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажиллалаа.

Эрэгтэйчүүдийн биеийн жин өндөр хэмжих, Артерийн даралт, пульс тоолох, захын судсанд сахар тодорхойлох шинжилгээ зэрэг эрүүл мэндийн анхан шатны үзлэгийг Дотор-Арьсны клиникийн  сувилагч Д.Өлзийхүү, З.Нацагхорол, И.Ичинхорлоо нар хийлээ.

Дотор эмчийн үзлэгийн их эмч  Б.Цолмонтуяа, Нүдний эмчийн үзлэгийг их эмч Б.Чанцалдулам,  Эрэгтэйчүүдийн  эмчийн үзлэгийг их эмч Н.Баярсайхан, хэвлийн чанад авиан шинжилгээг их эмч Д. Байгалмаа нар хийж, нийт 53 эрэгтэйчүүд  хамрагдлаа.

Сэтгэцийн их эмч Г. Нарантуяа, САЗүйч Д. Ариунсанаа нар “Архины хор уршиг, архи нөхөн үржихүйн эрхтэнд хэрхэн нөлөөлөх нь” сэдэвт эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийж, 100 ширхэг гарын авлага тараан өгч, өөрийгөө тайвшруулах амьсгалын дасгал, хөдөлгөөн зааж сургав.

БОЭТӨВИЙН СУРГАЛТ СУДАЛГААНЫ АЛБА, ПОЛИКЛИНИКИЙН АЛБА