Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлж, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор БОЭТөвөөр үйлчлүүлэгчдэд  Гадаад харилцаа сургалт судалгааны албанаас эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулалаа.  

Энэхүү өдөрлөгөөр:

  • Биеийн жин, өндөр үзэж, биеийн жингийн индекс тогтоох
  • Артерийн даралт, пульс үзэж, эмчийн зөвлөгөө өгөх
  • Захын судсанд сахар тодорхойлох
  • Иргэдэд гарын зөвлөмж тараах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан нь иргэдийн сэтгэлд нийцсэн арга хэмжээ боллоо.

Өдөрлөгийн үйл ажиллагааг орон нутгийн Соёмбо ТВ-ээр сурталчилж, мэдээлэл өгөв.