Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүн амын сан БОЭТөвд Эх барихын яаралтай тусламжийн сургалтын болон зайн оношилгооны шууд холболтын тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Үйлчлүүлэгчийн биеийн байдлыг шууд дамжуулах камерийг суурилуулснаар ЭХЭМҮТ-ийн 24 цагийн зөвлөгөө өгөх нэгжээс зайн оношлогооны зөвлөгөө авах нөхцөл бүрдэж байна. Мөн эх барихын яаралтай тусламжийн өртөөчилсөн сургалтын өрөөг байгуулж сургалтын хэрэгслээр хангав.