Эмч, ажиллагсадад зориулсан нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэг 2019 оны 10 дугаар сарын 26,  27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Үзлэгт Мэс заслын клиник, Эх барих эмэгтэйчүүдийн  клиник, Яаралтай тусламжийн алба, Мэдрэл уламжлалтын тасаг, Удирдлагын алба, Мэдээлэл төлөвлөлт санхүүгийн алба, Гэмтлийн тасаг, ЧХХЭННМЗаслын тасаг, Эм зүй хоол эмчилгээний албаны 150 гаруй эмч, ажиллагсад  идэвхитэй  хамрагдлаа.

15 кабинетаар үзлэг оношилгоо, шинжилгээ хийж, нээлтийн арга хэмжээнд Хүний нөөцийн алба, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос эмч, ажиллагсдын нийгмийн баталгааг хангах талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийв. 

Хуваарийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 02,03-ны өдрүүдэд бусад клиник, албадууд үзлэгт хамрагдах юм.