Өвөрхангай аймагт эрүүл мэндийн салбар, Эмнэлэг үүсэн байгууллагдсны түүхт 90 жилийн  ойн нээлтийн арга хэмжээ 2018 оны 04-р сарын 06-ны өдөр Аюуш баатарын талбайд зохион байгуулагдаж,  аймгийн Засаг даргын  орлогч О.Батжаргал, ЭМГазрын дарга Д.Шиваанүрдэв, БОЭТөвийн захирал Э.Хүдэрчулуун  нар үг хэлж, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа  эрүүл мэндийн байгууллагуудын эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид  оролцов.

Аймгийн Хөгжимт драмын театрт 90 жилийн  ойн баярт зориулсан БОЭТөвийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдын “Эсэн мэндийн бурхад” хүндэтгэлийн концерт тоглож, үйл ажиллагаагаа ард иргэдэд сурталчилав.