2020 оны 5-р сарын 12-ны өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал зохион байгуулагдлаа. Хуралд Аймгийн Эрүүүл Мэндийн Газрын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн тасаг албадын дарга, сувилахуйн арга зүйчид  оролцон, тайлантай холбоотой болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

бүсийн оношилгоо эмчилгээний төвийн клиник тасаг албадын 2019 оны үйл ажиллагааны хяналт шинжилгээ үнэлгээгээр хамт олноо манлайлан ажиллаж Шилдэг хамт олноор шалгарсан Яаралтай тусламжийн алба, Эх барих эмэгтэйчүүдийн клиник, Хүүхдийн клиникийг Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус урамшуулав.