БОЭТөв нь 2019 оны 11-р дүгээр сарын 18-ны өдөр Аймгийн Хөгжимт драмын театрт “Иргэдээ сонсоё” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт аймгийн  Эрүүл мэндийн газрын дарга Д.Шивааннүрдэв, Арвайхээр сумын ИТХ-ын дарга Н.Амартүвшин, БОЭТ-ийн захирал Э.Хүдэрчулуун болон Аймгийн иргэдийн хурлын ажлын алба, орон нутгийн хэвлэл мэдээллийн албаныхан, 100 гаруй иргэд оролцлоо. Энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд:
  • БОЭТ-ийн үйл ажиллагаа, ололт амжилт, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж
  • Иргэдийн санал, хүсэлтийг сонсон, асуултад хариулж ажиллалаа.

Хэлэлцүүлгийн үеэр:

  • Иргэдийн биеийн жин, АД хэмжиж
  • БОЭТөвийн тасаг, албадууд хийж буй үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэн
  • Сүүлийн жилүүдэд нэвтрүүлж буй эмчилгээ, оношилгооны дэвшилтэд технологийн танилцуулж
  • Нийгмийн эрүүл мэндийн 11 төрлийн сургалт, сурталчилгааны өртөө болох
  1. Хоол эмчилгээ (эмчилгээний хоолны үзэсгэлэн гаргаж иргэдэд зөвлөгөө өгөв)
  2. Эмийн зохистой хэрэглээ
  3. Зүрх судасны өвчлөл
  4. Элэг бүтэн монгол хөтөлбөр
  5. Сэтгэцийн эрүүл мэнд
  6. Нөхөн үржихүйн эрүүл мэнд
  7. Осол гэмтэл
  8. Хүүхдийн хараа хамгаалал
  9. Эрүүл шүд хөтөлбөр
  10. Чихрийн шижин
  11. Уламжлалт нөхөн сэргээх эмчилгээзэрэг зөвлөмжүүдийг танилцуулан, 60 гаруй төрлийн гарын авлага тараан олон нийтийг хамарсан үр дүнтэй ажил болон өндөрлөлөө.

Нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж санал бодлоо солилцсон иргэддээ БОЭТөвийн хамт олноос талархал  илэрхийлье.