COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд "Маскаа зүүцгээе" аяныг өрнүүлж байгаа билээ. Уг аяны хүрээнд БОЭТөвийн нийт ажилтан, алба хаагчид болон амбулаториор үйлчлүүлэгчид, стационарт хэвтэн эмчлүүлэгчид бусдыгаа уриалж, хүн бүр өөрийгөө болон ойр дотны хайртай хүмүүсээ хамгаалж #маскаа зүүцгээе аянд нэгдлээ. 

Аюулт тахлаас сэргийлэхэд "Иргэн бүрийн оролцоо чухал"


Амны хаалт - Бидний аюулгүйн баталгаа ӨВӨРХАНГАЙЧУУД сэргийлж чадна.

Та бусдадаа шаардлага тавьж, аюулт тахлаас хамтдаа сэргийлээрэй.