• “ЭРДМИЙН ЧУУЛГАН-90” ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

    Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбар, Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн хүрээнд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд “Эрдмийн чуулган-90” эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг бүтээл шалгаруулах  хурлыг 2018 оны 09 дүгээр сарын 18-нд Арвайхээр хотноо зохион байгуулах гэж байна. 

    Энэ удаагийн “Эрдмийн чуулган-90” хурлаар: 
    А. Нотолгоонд тулгуурласан эмнэлзүйн оношилгоо, эмчилгээ, сувилгаа 
    Б. Эрүүл мэндийн удирдлага, менежмент
    В. Нийгмийн эрүүл мэнд чиглэлээр аман болон ханын илтгэл хэлбэрээр хүлээн авна. 

    Зохион байгуулах комисс ирүүлсэн судалгааны бүтээлүүдээс 10 илтгэл шалгаруулан аман илтгэл тавигдана. Бүх ирүүлсэн бүтээл, илтгэлүүдийг “Эрдмийн чуулган-90” товхимолд хэвлүүлэн, илтгэгчид хүргүүлнэ.  

    Хамрагдах хүрээ: 
    1. Өвөрхангай аймгийн БОЭТ, өрх, сумын эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 
    2. Бүсийн аймгуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 
    3. Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбараас гаралтай УБ хотын Улсын клиникийн болон хувийн эмнэлэгт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 

    Бүтээл хүлээн авах хаяг, хугацаа: 
    1. Илтгэлийн бүтээлийг rdtc.uvurkhangai@gmail.com хаягаар хүлээн авна. 
                            Холбоо барих утас Л. Алтантөгс 88079598, Г. Түвшинбаяр 88037859  
    2. Бүтээлийг 9 дүгээр сарын 05-ны өдөр 17.00 цаг хүртэл хүлээн авна.

    Хугацаа хоцорсон, шаардлага хангаагүй илтгэлийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

    Шагналын сан: 1 500 000 төг

    ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР, БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 90 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ
    “ЭРДМИЙН ЧУУЛГАН-90” ХУРАЛД ИРҮҮЛЭХ БҮТЭЭЛИЙН ХУРААНГУЙД ТАВИГДАХ ШААРДЛАГА 

    I.Илтгэлийн хураангуй бичих заавар
    1. Бичгийн хэл: Монгол ба англи (ижил бүтэцтэй байна)
    2. Бичгийн хэлбэр: илтгэлийн хураангуйг А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр баруунаас
            2.0 см, зүүнээс 3.0 см, дээр доороос 2.0 см зайтай, ARIAL font-оор үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай single, нийт 2 хүртэл нүүр байна.
            Монгол хураангуй нь 350-400 үгэнд багтаасан байна. Нэр, гарчиг үсэг тоонд орохгүй. 
    3. Илтгэлийн хураангуйн бүтэц: Монгол ба англи (ижил бүтэцтэй байна)
    Илтгэлийн хураангуйн нэр. ТОМ ҮСГЭЭР БИЧНЭ.
    Илтгэгчийн нэр, хаяг. Жишээ нь: Ж.Баярсайхан1,  М.Гэрэл2
    1Өвөрхангай БОЭТ, ЭБЭК, эх барихын зөвлөх эмч, 2ЭМГ
    Үндэслэл 
    Судалгааны зорилго
    Судалгааны материал, арга зүй
    Судалгааны үр дүн (хүснэгт болон зураг 2-3 оруулж болно)
    Хэлцэмж
    Дүгнэлт
    Ном зүй
    Түлхүүр үг 
    4. Номзүйн жагсаалтыг зохиогчийн нэрний эхний үсгийн дагуу цагаан толгойн дарааллаар бичнэ.
    5. Фото зураг, график, диаграммыг тод ялгарах контрасттай хамт хийж, нийт 2-3 дүрслэлийг тайлбарын хамт ирүүлнэ.
    6. Илтгэл нь урьд өмнө нь хэлэлцүүлэгдэж байгаагүй, ёс зүйн зөвшөөрөлтэй байна
    7. Илтгэлийг 2018 оны 9 сарын 05-ны 17 цагаас өмнө  rdtc.uvurkhangai@gmail.com хаягаар явуулна уу.
    8. Зааврын дагуу бичигдээгүй, хугацаанаас хоцорсон илтгэлийг хүлээн авахгүйг анхаарна уу. 
    9. Нийт ирсэн илтгэлүүдээс шалгарсан илтгэлийг аман хэлбэрээр илтгэх ба бүх илтгэл номонд хэвлэгдэж, чуулганд оролцоно.
    10. Илтгэлтэй холбоотой асуудлыг Л. Алтантөгс 88079598, Г. Түвшинбаяр 88037859 утсаар лавлана.  
    II. Ханын илтгэл бэлдэх заавар
    1. Хэмжээ: өндөр 180 см, өргөн 80см,  фото стикэр хэлбэрээр хэвлэгдсэн байна. 
    2. Илтгэлийн бүтэц: 
    Илтгэлийн хураангуйн нэр
    Илтгэгчийн нэр, хаяг. Жишээ нь: Ж.Баярсайхан1, М.Гэрэл2
                           1Өвөрхангай БОЭТ, ЭБЭК, зөвлөх эмч, 2ЭМГ
    1. Үндэслэл 
    2. Судалгааны зорилго
    3. Судалгааны материал, арга зүй
    4. Судалгааны үр дүн 
    5. Дүгнэлт