БҮсийн оношилгоо эмчилгээний төвд Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх төслийн нээлтийн арга хэмжээг 2019 оны 09-р сарын 30-нд амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээг нээж БОЭТөвийн захирал Э.Хүдэрчулуун, ЗДТГазрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргал, ЭМГазрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Ю.Ичинноров нар үг хэлж, Обзерв консалтинг ХХК-ны зөвлөх Д.Отгонбат Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх төслийн танилцуулга илтгэлийг тавьлаа. Бүсийн оношилгоо эмчилгээний төвд чанарын удирдлагын тогтолцоог нутагшуулж, байгууллагын байнгын үйл ажиллагаанд хэрэгжүүлж эхэлснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандартыг шинэ түвшинд хүргэж, чанар хүртээмжийг сайжруулах эерэг үр дүнтэй юм.