ГССҮТөвийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нартай хамтран “ОРОН НУТАГТ ГЭМТЭЛ СОГОГ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ”  төслийг 2019 оны 1 дүгээр сараас эхлэн  БОЭТөвд хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төслийн хүрээнд  2019 оны 02 сарын 21-ны өдөр орон нутагт  анх удаа ГССҮТөвийн эмч нарын багтай хамтран БОЭТөвийн гэмтлийн эмч нар  өвдөгний үе болон түнхний үе солих мэс заслыг 4 үйлчлүүлэгчдэд амжилттай хийлээ.