БОЭТөвийн Чанарын албанаас ээлжит алдааны хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт Эх барих эмэгтэйчүүдийн клиник, Мэс заслын клиник, Чих хамар хоолой, эрүү нүүр нүдний мэс заслын тасаг, Эрчимт эмчилгээ хагалгааны нэгдсэн тасаг, Гэмтлийн тасгийн  эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцов. Уг хэлэлцүүлгээр мэс заслын тусламж үйлчилгээний чанарт нийцсэн  үнэлгээний дүнг  танилцуулж, эмч, эмнэлгийн мэргэжилтний өвчтөний аюулгүй байдал зөрчигдсөн алдааны 1 тохиолдлыг хэлэлцэж, алдаа давтан гарахаас сэргийлж зөвлөмж гаргалаа. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтэнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх журмын агуулгаар сургалт зохион байгуулав. Сургалтад нийт 80 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдав.