Биеийн идэвхитэй хөдөлгөөн нь эрүүл байхын гол хүчин зүйлсийн нэг юм. Идэвхитэй хөдөлгөөнтэй байснаар архаг өвчин, зүрхний титэм судасны дутагдал, чихрийн шижингийн 2-р хэв шинж, цус харвалт, хавдар, ясны сийрэгжилт болон сэтгэл санааны хямрал, сэтгэл гутралын  эрсдэлүүдээс хамгаалж, бууруулах ач холбогдолтой юм. Өндөр настай хүмүүс хөдөлгөөний идэвхитэй байснаар ясны сийрэгжилт болон унаж бэртэхийн эрсдэлээс хамгаалагддаг.

Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөр үйлчлүүлж буй иргэдэд “Дасгал хөдөлгөөн – Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд Уламжлалт, нөхөн сэргээх эмчилгээний тасгийн сувилагч нар мэдээлэл сургалт сурталчилгаа хийлээ.

ЭМИЙГ ОРЛОХ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН БАЙДАГЧ, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНИЙГ ОРЛОХ ЭМ ГЭЖ ҮГҮЙ.