Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн тайлангийн хурал 2019 оны 03-р сарын 06-ны өдөр Хүүхэд гэр бүл, залуучуудын төвийн хурлын зааланд зохион байгуулагдлаа. Тайлангийн хуралд БОЭТөвийн захирал Э.Хүдэрчулуун, ерөнхий санхүүч Г.Ганчөдөр, стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Г.Дашжанцан, ҮЭХорооны дарга Д.Наранчимэг нарын илтгэлийг хэлэлцүүлж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн санал хүсэлтийг сонсов.

Хуралд урилгаар аймгийн засаг дарга Г.Ганболд, ИТХурлын дарга А.Ишдорж, ЭМГазрын дарга Д.Шивааннүрдэв, НБХэлтсийн дарга Б.Сайнжаргал, ЭМДХэлтсийн дарга Энхжаргал нар болон албаны бусад хүмүүс оролцож, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн тавьсан санал_хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал: зөөврийн эхо аппарат, хагалгааны багаж, эмийн савлагааны шинэ төхөөрөмж, эд зүсэгч, кресло, сувилгааны иж бүрдэл тэргэнцэр зэрэг нэн шаардлагатай_багаж, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэлээ. Мөн эмч мэргэжилтнүүдийг давтан сургах, мэдлэг чадвараа дээшлүүлж, багаар нь сургах асуудлыг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Тайлангийн хурлын үеэр 2018 оны үйл ажиллагаагаараа хамт олноо хошуучлан ажилласан тасаг албадуудыг шалгаруулж урамшуулсан.

Үүнд:

I байр: Дотор-Арьсны клиник

II байр: Чих хамар хоолой эрүү нүүр нүдний мэс заслын тасаг

III байр: Поликлиникийн алба