• Салбар хорооны гишүүд 9 хүний бүрэлдэхүүнтэй байх ба үүнд:

    • Эмч-4
    • Сувилагч, эмнэлгийн мэргэжилтний төлөөлөл-2
    • Хууль, эрх зүйн мэргэшсэн этгээд-1
    • Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын төлөөлөл, сэтгэл судлалын мэргэжилтэн-1
    • Тухайн ЭМБ-ын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн-Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэнэ /ЭМС-ын 2017 оны а/256 тушаалын 2-р хавсралтын 3.1.3 дахь заалт/

    Салбар хорооны гишүүдэд тавигдах шаардлага:

    1. АУ, эрх зүй, хүний эрх, нийгмийн ухаан, сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн, тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй ажил ажилласан, мэргэжил нэгт болон үйлчлүүлэгч, олон нийтийн дунд нэр хүндтэй,
    2. Эмнэлгийн мэргэжилтнүүд нь ёс зүйн чиглээр сургалтанд хамрагдсан байх /эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр сургалтанд хамрагдсан буюу ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно/
    3. Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй /ёс зүйн хяналтын хорооноос лавлагаа авах/
    4. Ёс зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой байх.

    Бүрдүүлэх материал:

    • Гишүүнээр ажиллахыг хүссэн хувийн өргөдөл
    • Мэргэжлийн диплом, лицензийн хуулбар
    • Ёс зүйн чиглээр сургалтанд хамрагдсан гэрчилгээний хуулбар
    • Биеийн байцаалтын хуулбар
    • Төрийн албан хаагчийн анкет /зурагтай/
    • НДДэвтрийн хуулбар

    Дээрх шалгуурыг хангасан иргэн өөрөө эсхүл төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэнд, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж болно.

    БОЭТөвийн хүний нөөцийн менежер хүлээн авна.

     

    Ёс зүйн салбар хороо

    2019 оны 12-р сарын 06