Дэлхийн гар угаах өдрийг жил бүрийн 10-р сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийн хүрээнд БОЭТөвийн чанарын алба, сургалтын алба, яаралтай тусламжийн тасаг  хамтран Эрүүл бие - Эрүүл гар сэдэвт  нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулан тэмдэглэн өнгөрүүллээ. Өдөрлөгөөр яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч эмч Ч.Эрдэнэтуяа иргэдэд Бохир гараас үүдэлтэй халдварт өвчний өнөөгийн байдал түүний  тархалтын талаар мэдээлэл хүргэж, тус тасгийн сувилагч нар БОЭТөвийн цахим бүртгэлийн хэсэг болон амбулаториор үйлчлүүлж буй иргэдэд  гар угаах зөв дарааллыг зааж, гарын авлага тараан, зөвлөгөө өгөв.