БОЭТөвийн  захирлын 2018 оны  А/48 дугаар тушаалаар  Дотор-Арьсны клиникийг  Монгол Улсын хүний гавъяат эмч  Дугарсүрэнгийн Цэнд-Аюушийн нэрэмжит  клиник болгон хүндэтгэлийн самбар байрлуулах хүндэтгэлийн арга хэмжээ 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр БОЭТөвд зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд   БОЭТөвийн  захирал Э.Хүдэрчулуун, Удирдлагын зөвлөлийн гишүүд, тасаг албадын эрхлэгч нар, Монгол улсын  Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Р.ДуламсүрэнЧин мэнд эмнэлгийн  эрхлэгч Чимгээ, ахмад сувилагч Н.Цэгмид болон их  эмч Д.Цэнд-Аюушийн   үр хүүхдүүд, ах дүү төрөл төрөгсөд  оролцож, дурсамж дүүрэн сэтгэлийн үгээ хэлэв.

Мөн хүний гавъяат эмч  Дугарсүрэнгийн Цэнд-Аюушийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, ном товхимол, гавъяа шагналаар  үзэсгэлэн гаргав. 

Түүний үр хүүхдүүд Их  эмч Д.Цэнд-Аюушийн  хувийн тамга, гарын үсэг бүхий   30 боть номыг БОЭТөвд,  Дотор-Арьсны клиникт  зөөврийн даралт хэмжигч аппарат, сувилагчийн эмийн болон үйлчлүүлэгчийн тэргэнцэр, хөтөвч зэргийг  хандивлаж  хүндэтгэл үзүүллээ.