Хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор  2018 оны 05-р  сарын 07-ны өдөр  Mонгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,  УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар нарын албаны хүмүүс  Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай газар дээр ирж танилцаж түргэн тусламжийн автомашин гардуулан өглөө.

Мөн сайд Д.Сарангэрэл  ЭМГазрын мэргэжилтнүүд болон БОЭТөвийн удирдлагын зөвлөл, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, эрүүл мэндийн салбарын бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, 60 ортой хүүхдийн эмнэлгийг 2019 онд барьж ашиглалтанд оруулах асуудлыг шийдвэрлэлээ.