1. Соёл үйлчилгээний албаны дарга

     

    Дээрх ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

    Хүний их эмч, Эрүүл мэндийн байгууллагад ажилласан туршлагатай, багаар хамтран ажиллах, харилцааны өндөр ур чадвартай, зохион байгуулах манлайлах чадвартай, хариуцлагатай, ачаалал даах, шийдвэр гаргах,  бичиг баримт боловсруулах  чадвартай, оффисийн хэрэглээний программуудыг  эзэмшсэн, хувийн зохион байгуулалт сайтай байх, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах

    Удирдлага, байгууллагын соёл, маркетингийн чиглэлээр суралцсан бол давуу тал болно.

    Сонирхсон иргэд дараах материалыг бүрдүүлэн БОЭТөвийн хүний нөөцийн албанд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 15.00 цагт багтаан ирүүлнэ үү. Үүнд:

    • Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /I маягт/
    • Төгссөн сургуулийн диплом, үнэмлэх, гэрчилгээний хуулбар
    • Иргэний үнэмлэхний хуулбар
    • Сонгон шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл
    • Нотариатаар батлуулсан эмчлэх эрхийн зөвшөөрлийн хуулбар
    • Урьд нь ажиллаж байсан бол ажиллаж байсан газрын ажил байдлын тодорхойлолт, ажлаас чөлөөлөгдсөн тушаалын хуулбар, НДДэвтэр

     

    Лавлах утас: Хүний нөөцийн алба 89230088,  88054282

    2019-03-11