Аймгийн ИТХурал, Өвөрхангай аймаг дахь “ДЭЛХИЙН ЗӨН” хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө” төслийг өнгөрсөн жил БОЭТ-д хэрэгжүүлж, иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг хэлэлцүүлэг, судалгааны аргаар иргэдээр үнэлүүлсэн. 
Энэ
хүү төслийн хүрээнд аймгийн ИТХурлаас 17 чиглэл  бүхий үүрэг даалгаврыг БОЭТөвд өгч, хэрэгжилтийн явцтай танилцахаар 2019 оны 03-р сарын 12-ны өдөр БОЭТөвд ИТХ-ын Тэргүүлэгчид ажиллаж үнэлэлть дүгнэлт өглөө.

2019  онд БОЭТөвийн Амбулаторийн хэсэгт хэрэгжүүлэх “ЭЭЛТЭЙ ОРЧИН, ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ” төслийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталж, орон нутгийн төсөв хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.