Аймгийн орон нутгийн санхүүжилтээр БОЭТөвд 6 сарын хугацаатай Чанарын удирдлагын тогтолцоо буюу ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх төсөл зарлагдсан. Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр ОБСЕРВ Консалтинг зөвлөх үйлчилгээний байгууллагын зөвлөх мэргэжилтнүүд 2019 оны 08 дугаар сарын 26 - 27-ны өдрүүдэд БОЭТөвийн үйл ажиллагаатай танилцан, зөрүүний хэмжилт хийн, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.