2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нийт тасаг, албад 2019 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ололт амжилтаа танилцуулан, 2019 оны үйл ажиллагааны тайлангаа тавилаа. Мөн оны шилдэг тасаг, албыг шалгаруулж, цаашид 2020 онд хийж бүтээх ажлын талаар зөвлөгөө өгч ажиллаа. Оны шилдэг тасаг, албадаар С.Мэгдээ эрхлэгчтэй Эх барих эмэгтэйчүүдийн клиник, Д.Тогтохдулам эрхлэгчтэй Хүүхдийн клиник, Ч.Эрдэнэтуяа эрхлэгчтэй  Яаралтай тусламжийн тасгуудын хамт олон тус тус шалгарсан байна.